Wednesday, September 16, 2009

Θвθрмонгол хэлээ сурцгаая!! 2 buleg

Бэлгэвч - Бачим явдлын бээлий,

Төрсөн өдрийн бялуу-Насан баярын боов

Волейбол - Арьсан бөмбөг алгадах наадаан

Бүжиглэх - Үсэргээнд алцагнах

Өндрийн харайлт -Сундалдан дүүлэх

Ухаан алдах - Манарч тунарах

Эндээс зайл - Бачим өнхөрд

Бие засах газар - Эгшин зуур хөнгөрөх газар

Рашаан сувилал - Илж илаарших газар

Ерөнхий менежер - Хамаг бүдүүн дарга

Хөлийн шивэр-Бузар сарвууны үнэр

Микрофон - Дуун цацруулагч

Шатахуун түгээх станц-Тос нэмэх

Monday, January 5, 2009

New tehnology



Friday, August 8, 2008

Солонгосууд судас цэвэрлэх робот бvтээжээ


Θмнθд Солонгосын Хоннамын vндэсний их сургуулийн эрдэмтэд хvний судсаар дамжин “аялж” тvгжрэлийг нь цэвэрлэх бичил робот бvтээлээ гэж “Telegraph” агентлаг мэдээлэв. Урт нь нэг мм-ээс хэтрэхгvй энэ бичил тθхθθрθмж нь зургаан хθдθлгθθнтэй “мθчтэй” бθгθθд гадаад байдал нь далайн хавчийг санагдуулна.
Зохион бvтээгч нарынх нь хэлж байгаагаар уг тθхθθрθмж нь долоо хоногийн дотор 50м хvртэлх замыг туулж чадах гэнэ. Судасны бθглθрсθн хэсэгт хvрмэгцээ уг робот цусны бθθгнθрлийг задлах эмийг θθрθθсθθ ялгаруулж эхэлдэг аж.
Махбодийн эдээс бvтээсэн хэсэг нь тθхθθрθмжийн хθдθлгθθнийг бvхэлд нь хангаж θгдθг. Цусан дахь глюкозийн задралын vр дvнд бий болсон эрчим хvчээр агших, тэлэх хθдθлгθθн хийдэг бvх булчингийн нэг адил зарчмаар робот ажилладаг гэсэн vг. Ийнхvv биологийн эд эсийг ашигласан нь зохиомол тθхθθрθмжvvдийн овор хэмжээг нэмдэг тэжээлийн эх сурвалж хэрэггvй боллоо. Гэхдээ биологийн эс ашиглах нь бас нэг том асуудал vvсгэж байгаа. Учир нь роботын булчин махбодь нь шаардлагатай газраа хvрэхээсээ θмнθ дархлал, хамгааллын системийн довтолгоонд θртθж болзошгvй юм. Хэрэв тухайн θвчтθний θθрийнх нь эсээс ургуулсан биологийн нэгдлийг уг роботод ашиглавал дархлал хамгаалах довтолгооноос зайлж болох юм.

Thursday, August 7, 2008

Θвθрмонгол хэлээ сурцгаая!!

1. Авто ралли - Яршиг тθвθгтэй замын уралдаан
2. Уран гулгалт - Галбирын халтиргаа
3. Мθхθθлдθc идэх - Хθлдγγс мθлжих
4. Хайр дурлал - Бачим учир
5. Шилэн кабель - Гэрэл чавхдагч
6. Эмэгтэйчγγдийн эмнэлэг - Салтаа байцаах газар
7. Хθхний даруулга - Мθрнθθс дэмжигч
8. Татвар авах θрθθ - Сγйтгэл хураах газар
9. Хγчиндэх -Даран бузарлах
10. Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч

Wednesday, July 16, 2008

Улс орнуудын нэр бγхэн утга учиртай








Америк улс






Хγмγγс тэр бγр Улс гγрнγγдийн нэрийн учрыг мэддэггγй. Ямар учраас Монгол улс, Америк улс гээд нэрлэчихвээ? Цаашлаад муж, дγγргийн нэрγγд гээд бодвол γγх тγγхтэй нь л холбоотой биз гэж бодоцгоодог. Америк их гγрэн бие даасан эрх мэдэл, бγхий 50 муж улсуудаас бγрддэгийг бид мэдэх тθдий л байдаг. Тэгвэл энэ муж улсуудыг нэрлэсэн нэр нь ямар нэгэн утга илэрхийлсэн байдаг. Тэр ч бγγ хэл хочтой байдаг байна. Юуны θмнθ Америкийн муж улсуудад оноосон нэрнγγдийн хувьд ихэнх нь индиан гаралтай γг байдаг бθгθθд индианчууд нь маш олон янзын овог аймгуудад хуваагддаг аж. Мθн муж улс бγр θθр θθрийн гэсэн онцлог шинжтэй бθгθθд тэр шинжээрээ хочлогддог юм байна.



Алабама
мужийн нэрийг Крийк инданчууд хайрласан ба “тθглθθс тодрогчид” гэсэн утгатай. Энэ нутгийн индианчууд модны ургамал цуглуулан нэрж маш сайхан амттай ундааг хийдэг байжээ. Алабамаг “хθвθнгийн муж” гэж хочилдог. Энэ муж нь хθвθнгийн ургамлыг сθнθθгч шавьж олноороо бий болох хγртэл буюу 1800-1910 он хγртэл хθвθнг их хэмжээгээр тариалдаг байсантай холбоотой.

Аляск
гэдэг нь “их газар” гэсэн утгыг илэрхийлдэг ба газар нутгийн хувь ч АНУ-ын хамгийн том муж буюу Техасын нутгийг хоёр дахин нийлγγлсэнтэй тэнцэнэ гэж γздэг. 1867 онд Аляск мужийг оросуудаас худалдан авсан юм.

Аризона
гэдэг нь Папаго индианчуудын нэрлэснээр “жижиг булгууд” гэсэн утгатай. Учир нь тус муж туйлын цθлθрхθг нутагтай байдагтай холбоотой. Аризонаг “сγрлэг хадан хавцал” гэж хочилдог нь хад хавцлууд энэ нутгаар элбэг тархсантай холбоотой’. Кактус хэмээх ургамал зургаан давхар байшингийн θндθртэй тэнцэхγйц хэмжээгээр ургасан нь энэ мужийн нэг бахархал болдог. Мθн Холбооны улсад элсэх θргθдлθθ 1912 оны хоёрдугаар сарын 14 буюу гэгээн Валентины θдθр θгсθн учир “Валентины муж” гэж хочилдог бол нэлээд сγγлд 48 дахь муж болон бγртгγγлсэн учир “Baby state” гэж хочилдог.

Айова
гэдэг нь унтамхай нэгэн гэсэн утгатайАрканзас гэдэг нь “гол дагуух хγмγγс” гэсэн утгатай байдаг нь нутгийн иргэд Арканзас голын дагуу оршин суудагтай холбоотой. “Боломжит газар” гэж хочилсны учир нь газар нутгийн хувьд их олон тθрθл хэлбэрээс бγрддэг. Энэ мужид алмазны уурхай байдгаараа онцлог. Тγγнчлэн ан агнахад маш тохиромжтой θвθрмθц хутгыг хийдэг учраас тγγнийгээ “шγдний чигчлγγр” гэж нэрлэдэг ажээ.

Калифорни
маш γзэсгэлэнтэй, алтаар баялаг, сайхан газар нутагтай учир “алтан муж” гэж хочлогддог. Калифорнид Хойд Америк дахь хамгийн θндθр (2495 “Фγγт) хγрхрээнγγд бγхий Ёозомит парк байдаг бол хамгийн нам дор газар болох (282 фγγт) “γхлийн хθндий” гэж нэрлэгдэх газар бий. Мθн энэ мужид дэлхийн хамгийн θндθр, том мод ургадаг гэж тэмдэглэгдсэн байна.

Колорада
хэмээх нэрийг Испаниуд улаан чулуугаар дγγрэн урсах Колорада голыг бэлгэдэж “улаанаар будсан” гэсэн нэрийг θгчээ. Тусгаар тоттнолын тунхаг бичгийг гаргасны 100 жилийн ойн γеэр тус муж холбооны улсад элссэн учир “100 жилийн ойн муж” гэж хочлохоос гадна мθнгθний орд ихтэй учир “мθнгθн муж” гэж нэрлэгддэг. Мθн Колорадагийн баруун урд хэсэгт Колорада, Юта, Аризона, Нью Мексик гэсэн дθрвθн муж хиллэдэг учир энэ мужийг дθрвθн булан гэж нэрлэдэг.

Коннектикат
мужийн нэрийг “их тγрлэгт голын хажууд” гэж Мохиган индианчууд утгачлан буулгасан байна. “γндсэн хуульт” муж гэж хочилдог нь энэ муж дахь колонийн хууль АНУ-ын γндсэн хуулийн загвар болсонтой холбоотой.

Делавер
нь тγγний анхны амбан захирагч лорд Дел Барын нэрээр нэрлэжээ. Делавер мужийг “анхны муж” гэж нэрлэдэг нь 1787 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Γндсэн хуулийг соёрхон баталсантай холбоотой. 1930-аад оны γед ид шидийн утас гэгддэг нейлон материалыг энэ мужид γйлдвэрлэжээ.

Флорида
1513 оны ням гаригийн улаан θндθгний баяраар Испанийн булаан эзлэгч Жуан Понсе де Леон цэцэг алагласан нэгэн сайхан эрэг дээр бууж тγγнийгээ “цэцэг алагласан улаан θндθг” гэж нэрлэсэн нь одоогийн Флорида муж улсын албаy ёсны нэр болжээ. Жилийн ихэнх θдрγγд нь дулаахан, нарлаг байдагучир “нарны туяа” гэсэн хоч авчээ. Флорида 1821 онд АНУ Испаниас Флорида мужийг худалдаж авсан юм.

Нэгэн цагт Жорж муж
нь Английн колони байсан учир II Жорж хааны нэрээр нэрлэгджээ. Энэ мужийг “тоор” мθн “гоббер” муж гэж хочилдог нь тоор жимсээр элбэг мθн Африкийн Ванту хэлний гоббер буюу газрын самраар баялаг муж юм.

Хавайн арлыг “Алоха”
муж гэдэг. Алоха гэдэг нь “хайр” нθгθθ талаас сайн байна уу, морил, баяртай гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь нэг ёсондоо нθхθрлθлийг илэрхийлж байна гэсэн γг. 1778 оны нэгдγгээр сарын 20-нд ахмад, Кеймс Коок хэмээх англи эр хэний ч гарт хθндθгдθθгγй Полинези γндэстнγγдийн амьдардаг нэгэн аралд буугаад тγγнийгээ “сэндвич арал” гэж нэрлэсэн иь гγн Сэндвич тγγнийг, экспедицийг санхγγжγγлсэнтэй холбоотой ажээ. Хавай гэдэг нэр нь эрт γθд Номхон дθлгθθн далайн нэгэн арлын нэр болох Хавайки гэдэг нэрнээс γγдэлтэй. Хавай нь Холбооны улсын гишγγнээр 50 дахь муж болон 1959 оны наймдугаар сарын 21-нд элсчээ.

Айдахо
гэдэг иь Шошоны индианчуудынхаар “нар ууланд ойртож байна” гэсэн утгыг илэрхийлдэг. Мθн γγрийн гэгээн гэж хэлдэг учир нь γγрээр нар мандахдаа θндθр уулын хярыг дамнан байж тусдаг аж. Айдахо нь маш том хэмжээтэй, сайхан амт бγхий тθмс тариалдгаараа алдартай.

Иллинойс
гэдэг нь Иллиний индианчуудынхаар “хγн”, “эр хγн” гэсэн утгатай. “Хээр тал” гэж хочлогддог нь шим тэжээлтэй хθрс бγхий тал хээрээр баялаг газартай юм. Энэ мужийн θθр нэг хоч нь “залгигч” гэж нэрлэсэн нь хил хязгаараа бγрдγγлж байсан тэр γед ирсэн жуулчдад зэгсэн дунд байх хонхор газраас ус яаж залгихыг зааж θгдθг байсантай холбоотой. Тус мужийн Чикаго хотод анх удаа тэнгэр баганадсан барилгын эхлэл болох 10 давхар байшинг анх барьж байжээ.

Айова
гэдэг нь Сиокс индианчуудынхаар “унтамхай нэгэн” гэж орчуулагддаг. Айовагийн газар нутгийг хамгаалан тэмцэж амиа алдсан дайчин эр Блэк Хоокийн нэрээр “Хоокийн муж” гэсэн хочийг авсан бол θθр нэг хоч нь”эрдэнэ шишийн муж” гэж нэрлэдэг.

Канзас
мужийн утгыг орчуулбал “умрын салхины хγмγγс” гэсэн утгатай. Канзаст маш θндθр наранцэцэг ургадаг учраас “наранцэцэгийн муж”, “улаан буудайн муж”, “Америкийн талхны хθрθнгθ” гэсэн хочтой.

Кентаки
муж нь Черокий индианчуудынхаар “нуга”, “зγлэг” гэсэн утгатай. “Хθх цэцгэн муж” гэж хочилдог нь жижигхэн хθх цэцгийн дэлбээ талаар нэг тархсан байдагтай холбоотой. Кентаки мужид дэлхий дээр хамгийн уртад тооцогдох хэдэн зуун км газар доогуур урт γргэлжилсэн Мамоф хэмээх агуй байдаг.

Луйзиана
1600-гаад оны γед Францын нэгэн судлаач Луйзана мужийг нээн илрγγлж тγγнийгээ тухайн γеийн Францын хаан ХIV Луйсаар нэрлэжээ. 1803 онд Америкчууд Луйзанаг Францаас худалдан авсан байна. Чихрийн нишинги их ургадаг учраас “чихрийн муж” гэж хочлогддог.

Мэриланд
1632 онд Английн хатан хаан Хенрита Мария гγн Балтиморт Мэрилэндийн газар нутгийг шагнал болгон θгсθн юм. Мэрилэндийн цэргγγд эрэлхэг зоригтойгоороо алдартай тул Жеорж Вашингтон Мэрилэндчγγдийг “хуучин бууны хугархай” гэж хочилсон байна.

Масачуссетс
муж нь “их толгодын дэргэд” гэж орчуулагддаг. Анхны оршин суугчид болох Пилгримчγγд, Пуританууд анх энэ мужид ирж суурьшсан учир “хуучим колони” гэсэн хочтой. Мθн “жигнэсэн шош” гэж хочлогддог нь бямба гариг болгон шош жигнэж иддэг байсан Пуританчуудын шашны уламжлалтай холбоотой.

Мичиган
гэдэг нь Алгонкийн индиануудынхаар “их ус” гэсэн утгыг илэрхийлдэг. Чухам энэ газар л дθрвθн том их нуур хоорондоо огтлолцдог болохоор “их нууруудын муж”, “усны гайхамшиг” гэж хочлогддог. Мθн “моторт хот” гэгддэг нь энэ мужид анх удаа 1900-гаад оны γед Детройт хотноо алдарт Форд машиныг анхлан γйлдвэрлэсэнтэй холбоотой.

Миннесота
гэдэг нь Сиокс индианчуудынхаар “тэнгэрт туяарсан ус” гэсэн утгатай. Миннесотаг “гофер муж” гэдэг нь энэ нутагт гофер гэж нэрлэгддэг судалтай хэрэм ихээр тархсантай холбоотой. 1800-гаад оны сγγл γеэс Герман, Норвеги, Шведийн олон цагаачид энэ мужид суурьшиж улаан буудай ихээр тариалж фермжγγлж эхэлсэн нь “талх маслоны нутаг” гэсэн хочийг хγртэхэд хγргэжээ .

Миссисипи
нь индианаар “их ус” гэсэн утгатай. “Замбага цэцгийн муж” гэж дуудахаас гадна Миссисипи голд мууран загас хэмээх муур шиг сахалтай нэгэн тθрлийн загас шаварт хθлбθрθн амьдардаг тул “шаварт мууран загасны муж” гэж нэрлэгддэг.

Миссури
муж нь голынхоо нэрээр нэрлэгдсэн байх агаад “урт каноэ загасны хγмγγс” гэсэн утгыг илтгэдэг. “Надад нутгаа γзγγлээч” гэсэн θвθрмθц хочийг авсан явдал нь Конгресс дахь ардчилсан намын гишγγн Уйлям Вандивер конгрессын хурал дээр би бол эрдэнэ шиш, хθвθн даавуу ихээр ургадаг баян мужаас ирсэн хэмээн бардмаар хэлсэн явдал нь энэ хочийг зγγхэд хγргэжээ.

Монтана
Чулуурхаг уул болон тал хээр хосолсон Монтана мужийн нэр нь “уул” гэсэн испани γг юм. Газар нутгийн хэмжээгээрээ Аляск, Техас, Калифорнийн дараагаар орох Америкийн дθрθв дэх том муж бθгθθд газрын дор их баялагтай учир “γγц буюу эрдэнэсийн муж” гэсэн хочтой.

Небраска
гэдэг нь Ото индианчуудынхаар “дан ус” гэсэн утгатай. Эдγгээ хγртэл эрдэнэ шиш нь энэ мужийн гол ургац учир “эрдэнэ шиш” гэсэн хочтой.

Невада
гэдэг нь “цасанд хучигдсан” гэсэн утгатай испани γг бθгθθд энэ мужийн ихэнх хэсгээр цайвар ногоон θнгийн дов сондуул цэг мэт тархсан байдаг тул “зэвхий ногоон” гэсэн хочтойгоос гадна “мθнгθн муж”, мθн иргэний дайны γед 1864 оны аравдугаар сарын 31 нь θдθр Холбооны улсад элссэн тул “дайнаар тθрсθн муж” гэж хэлэгддэг.

Нью- Ингланд
Английн Хампшеер гγнлигийн харьяат Жои Масон New England дахь газар нутгийн нэгээхэн хэсгээр шагнуулсан тул θθрийн гγнлигийн нэрээр Хампшеер гэж нэрлэжээ. Хойд хэсгийн уулархаг газраараа улаан, саарал боржин чулуу ихтэй тул “боржин чулуу” гэсэн хочтой.

Нью-Жерси
Ла Маншийн хоолой дахь Жерси арлын амбан захирагч Жеорж Картерет Нью Жерсийн газар нутгийг Америкт бэлэг болгон θгсθн учир энэ нэрээрээ нэрлэгдэх болжээ. “Цэцэрлэгт муж” гэж хочилдог нь ногооны талбай, жимсний цэцэрлэг их байдагтай холбоотой ажээ.


Мэндчилгээ

Энэ блогийг 2008 оны 06 сарын 13 нд нээллээ

Энэ хvv блог нь eeрийн олж авсан мэдлэг мeн
миний блогийг vзэж байгаа бvх хvмvvстэй eeрийн мэдсэн зvйлээ хуваалцах зорилготой юм.
За тэгээд миний мэдсэн зvйл vзэгч танд хэрэггvй бол унших алба байхгvй.
Харин мэдээгvй зvйл чинь байвал мэдлэг ээ тэлээд аваарай.

Амжилт